A Real Doll – Том Хүний Хүүхэлдэй
Өдөр хоногийг арай гэж залгуулан амьдарч буй энэ үеийн бүтэлгүй залуу Тэк Сү. Тэрээр амьдралдаа нэг ч удаа найз бүсгүйтэй болж үзээгүй бөгөөд бүх хадгалсан мөнгөө шавхан “реалдол” буюу хүний төрхтэй хүүхэлдэй худалдан авна. Өөрийн дуртай од Сэригийн царайг сонгосон бөгөөд үнэхээр түүнтэй адилхан хүүхэлдэй иржээ. Түүнчлэн сэтгэл хөдлөх үед хөдөлдөг функцтэй тул Тэк Сүгийн хувьд хүлээлтээс давсан зүйл байв.
Ингэснээр тэр хэнд ч атаархахгүй болсон бөгөөд дараагийнх нь сургуулийн үеийн нууцхан дурласан охин Хэ Ён. Реалдолын тусламжтайгаар өөрийн төсөөлөл, мөрөөдлөө биелүүлж яваа Тэк Сүгийн “жинхэнэ” залуу насны түүх ийнхүү өрнөнө.







