1. Ерөнхий
Энэхүү нууцлалын бодлого нь kinomangas.mn (цаашид “Бид”, “Манай сайт” гэх)-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалах талаар тайлбарлана. Та манай сайтыг ашигласнаар энэхүү бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Бидний цуглуулах мэдээлэл
Манай сайт дээр бүртгүүлэх, үйлчилгээг ашиглах үед дараах мэдээллийг цуглуулна:
- И-мэйл хаяг
- Нууц үг (аюулгүй байдлын үүднээс кодчилогдсон хадгалагдана)
- Нэвтрэх нэр
- Social login ашигласан тохиолдолд Google/Facebook профайлын зарим мэдээлэл (нэр, и-мэйл гэх мэт)
3. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Сайт дээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэх боломж олгох
- Кино түрээсийн үйлчилгээг хүргэх
- Шаардлагатай тохиолдолд холбогдох (имэйл мэдэгдэл, сануулга илгээх гэх мэт)
4. Мэдээллийн хамгаалалт
- Таны нууц үгийг кодчилж хадгалдаг тул бид болон гуравдагч этгээд таны жинхэнэ нууц үгийг харах боломжгүй.
- Бид сервер болон сүлжээний хамгаалалтын арга хэмжээг авч ажилладаг.
- Гэсэн хэдий ч интернетээр дамжин өгөгдөл дамжуулах нь 100% аюулгүй байдлыг батлах боломжгүй тул та өөрийн нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
5. Cookie болон ижил технологи
Манай сайт нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookies ашигладаг. Та хүсвэл браузерынхаа тохиргоонд cookies-ийг идэвхгүй болгож болно
6. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах
- Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй.
- Зөвхөн хууль тогтоомжийн дагуу шаардсан тохиолдолд (жишээ нь: хууль сахиулах байгууллагад) мэдээлэл дамжуулж болно.
7. Хэрэглэгчийн эрх
Танд дараах эрх бий:
- Өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, засах
- Хүсвэл бүртгэлээ устгуулах
- Бид цуглуулсан мэдээлэлтэй холбоотой асуулт асуух
8. Холбоо барих
Хэрэв та нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлттэй бол бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:
📧 И-мэйл: odkhuuit@gmail.com
🌐 Вэбсайт: https://kinomangas.mn
